Оймсны үндсэн түүхий эд бүтэц

  1. Хөвөн даавуун утас. 100 хувийн хөвөнгийн агууламжтай утсаар оймсны үндсэн их биеийг сүлжинэ. Уг утас нь хөнгөн, дулаахан, чийгийг өөртөө шингээх чадвар өндөртэй, эдэлгээ урттай байдаг.

 

 

2.  Спандекс. Энэ нь дотроо нарийн резинтэй, өөрөөр хэлбэл агшиж сунах чадвартай нийлэг утасны нэг гол төрөл юм. Уг утас нь оймсны их биед орж, оймсыг хөлийн хэлбэрт оруулж өгдөг онцлогтой. 

 

 

3. Полиестр. Уг утас нь оймсны бичиглэл болон хээнд оролцдог үүрэгтэй. Угаасны дараа утасны үзүүр нь эргэн хөвөрч сугардаггүй онцлогтой.

 

 

4. Резин. Оймсны түрий болон, зарим тохиолдолд уланд оруулж өгч, оймсыг сул унахаас хамгаалж өгдөг. Уланд оруулбал хөлийн  улны хонхорхойд суулгаж өгснөөр хөлөнд эвтэйхэн болж өгдөг байна.

 

 

5. Ноосон утас. Уг утас нь хөвөн даавуун утасны адил үүрэгтэйгээр оролцдог. Ноосоор хийсэн утас нь хөлд дулаахан, чийгийг өөртөө татах чадвар сайтайгаараа онцлог. Мөн түүнчилэн ноосон утасны оронд ноолуураар хийсэн оймс дулаахан, хөнгөн байдаг байна.