Оймсны үйлдвэрлэл

Оймсийг маш олон материалаар хийж болно. Зарим нэг материал нь даавуу,ноос,нилон,акрилнитрил,полиэфир,спандекс гэх мэт. Арай зөөлөн мэдрэмжтэй болгохын тулд торго,хулс, хөвөн, ноолуур,ямааны ноолуур хэрэглэх магадлалтай байдаг. Өнгөны хувьд загвар зохион бүтээгчийн өөрийнхөн сонголт юм. Өнгөтэй оймс нь спортын хувцаслалтанд түлхүүр хэрэглдэг боловч ялангуяа хөл нь харагдах боломжтой үед. БНХАУ-ын Шинжан мужийн  Зужихотын Датанг дүүрэг нь оймсны хот хэмээн нэрлэгдэг юм. Энэхүү хот нь жилд 8 тэрбум хос оймс үйлдвэрлэдэг юм.

 

  1. Оймс сүлжих хэсэг. Оймсны тусгай программ дээр оймсныхоо загвар, хээ чимэглэл, бичиглэл зэргийг хийж гүйцэтгэсний үндсэн дээр оймс сүлжих машин дээр суулгаж оймсоо сүлжиж эхлэнэ.

 

 

 

 

Уг машин нь бүрэн автомат тул өгөгдсөн программын дагуу оймсыг бүрэн сүлжих ба оймс нь машины онцлогоос шалтгаалж зөвхөн урд хэсэг нь онгорхой гардаг.

 

2. Оймс битүүлж оёх хэсэг. Урд хэсэг нь онгорхой оймсыг энэхүү машин дээр битүүлж оёж оймс маань бүрэн хэв шинжиндээ орно.

 

 

 

3. Оёсон оймсоо төрөл бүрийн хэмжээтэй тусгай хэв бүхий уурын индүүгээр индүүдэж хэвэнд оруулж, хаяг шошго хадан, уутлаж худалдаанд гаргахад бэлэн болно.