Оймсны загвар

Оймсийг олон хэмжээгээр үйлдвэрлэдэг бадан болон шагай оймснүүд нь ихэвчлэн спортын зориулалттай байдаг юм. Дан оймс гутал өмссөн үед оймсгүй мэт харагдуулаг юм. Харин өвдөгнөөс дээгүүр оймсийг даашинз эсвэл спортын форм жишээ нь хөлбөмбөг, басебалл мөн сургуулийн форм болон залуу нийгэмлэгийн формын нэгэн хэсэгт түлхүү хэрэглэдэг. Өвдөгнөөс дээгүүр оймс нь одоо үед эмэгтэй хүний хувцаслалтын нэгэн хэсэг хэмээн үздэг бол  XIX зууны сүүл болон XX зууны эхэн үед хүүхдүүд эр эмгүй өмсдөг байжээ гэхдээ орон орны сонирхлоос хамаардаг байсан. Хурууны оймс нь яг л бээлий шиг хөлны хуруу бүрт зориулсан зайтай юм. Зарим нь зөвхөн эрхий хуруунд л тусдаа зайтай байдаг бөгөөд энгэснээр углааш гэх мэт зүйлыг өмсөх боломжтой болж байгаа юм. Гэхдээ эдгээр нь яг дулааны зориулалттай биш юм.