Бид 2005 оноос эхлэн хязгаарлагдмал хувьцаат компанын замналаар явж, хувцас загвар тэр дундаа оймсны салбарт түүхэн цоо шинэ өнгө төрхийг нэмжээ. Янмал брэнд нь чанар, органик шинж, сэтгэл татам байдлыг хэрэглэгчдэд таниулах зорилгоор ажиллаж, үйлдвэрлэл дизайны өвөрмөц шийдлээрээ Монголын топ ноос ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн тоонд зүй ёсоор багтсан билээ. Бид 150 гаруй чадварлаг боловсон хүчнийг эгнээндээ нэгтгэж, ноос ноолуурын түүхий эд бэлтгэхээс эхлээд бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүртэл бүхий л шатны дамжлагыг 100% Монголдоо боловсруулан хийдэг цорын ганц ууган үйлдвэр юм.
Монголд оймсны үйлдвэрийн шинэ хуудсыг нээж, Монгол хүний ур ухаан гараар бүтсэн эко бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд таниулж, одоогоор эх орныхоо нийт оймсны зах зээлийн 30%-г дангаар ханган нийлүүлж байгаагаас гадна ОХУ, БНСАУ, Япон, Канад, Казахстан, Швед, Герман, Франц, Польш, Чех, Хятад, АНУ зэрэг улсуудад экспортлож байна.
2023 оны эхний сарын байдлаар нийт 14 салбар худалдааны дэлгүүртэйгээр үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд Emart, Миний дэлгүүр, CU-сүлжээ дэлгүүрүүд, GS25-сүлжээ дэлгүүрүүд, IZI-онлайн дэлгүүр, Wellmart дэлгүүр, Oresh дэлгүүрүүд, Наранмарт зэрэг сүлжээ дэлгүүрүүдээр бүтээгдэхүүнээ борлуулан ажиллаж байна.